“15,000 гаруй бизнес эрхлэгчдийн чадавхыг бэхжүүлж, зах зээлд өрсөлдөх боломжийг нь нэмэгдүүлснээр үндэсний эдийн засгийн солонгоролтод бодит хувь нэмэр оруулна.”
“Ногоон шилжилтийг дэмжиж, бизнесийн үйл ажиллагаанаас үүдэлтэй 450,000 тонн хүлэмжийн хийн ялгарлыг бууруулж, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг шийдлүүдийг хэрэгжүүлнэ.”
“Бизнесийн тогтвортой өсөлтийг хангах замаар 2,000 гаруй шинэ, чанартай ажлын байрыг бий болгоход дэмжлэг үзүүлж, өрх гэрийн амьдралын чанарыг сайжруулахад бодит хувь нэмэр оруулна.”
Бидний дэмждэг стратегийн чиглэлүүд
Манай үйлчилгээ
Харилцагч нэг бүрийн өвөрмөц хэрэгцээнд нийцсэн бодлого, зах зээл, санхүүжилт, чадавхыг уялдуулсан бизнес хөгжлийн урт хугацааны цогц шийдлийг мэргэжлийн түвшинд үзүүлж, бичил, ЖДБ-ийн өрсөлдөх чадварыг бэхжүүлдэг.
Бичил, жижиг, дунд бизнесүүдийн удирдлага, үйл ажиллагааны бүтээмжийг дээшлүүлж, зах зээлд өрсөлдөх чадварыг нь мэргэжлийн сургалт, зөвлөх үйлчилгээгээр дамжуулан нэмэгдүүлнэ.
Бизнес эрхлэгчдийг санхүүгийн эх үүсвэртэй холбох, хөрөнгө оруулалтын бэлэн байдлыг хангах замаар 23.2 сая ам.долларын зээлийн зуучлалыг амжилттай хийж, санхүүгийн тогтвортой байдлыг дэмждэг.
Орон нутгийн үйлдвэрлэгчдийг нэмүү өртгийн сүлжээнд нэгтгэх, дотоод болон гадаад зах зээлд холбох замаар бизнесийн өсөлт, борлуулалтын сувгийг өргөжүүлнэ. Энэ нь өрх гэрүүдийн амьдралын чанарыг сайжруулахад бодит хувь нэмэр оруулдаг.
Нотолгоонд суурилсан судалгаа, дүн шинжилгээ болон мониторинг-үнэлгээний аргачлалаар дамжуулан ногоон, хүртээмжтэй хөгжлийн бодлогыг тодорхойлж, хөгжлийн шийдлийг боловсруулдаг.
Донор байгууллагуудтай хамтран бодит өөрчлөлтийг бүтээдэг
Бид USAID, EBRD, USDA болон SDC зэрэг олон улсын байгууллагуудын итгэлт түнш бөгөөд 2008 оноос хойш хөгжлийн төсөл, хөтөлбөрүүдийг ил тод, хариуцлагатайгаар амжилттай хэрэгжүүлж байна. Бидний мэргэшсэн арга зүй нь доноруудын санхүүжилтийг нийгэм, эдийн засгийн бодит үр нөлөө болгон хувиргадаг.
Төр болон хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлнэ
Бид Монгол Улсын Засгийн газар болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдтэй нягт хамтран ажиллаж, бизнесийн таатай орчныг бүрдүүлэх, зах зээлийн холболт хийх замаар үндэсний хэмжээний эдийн засгийн тогтвортой өсөлтийг дэмждэг. 11,334 гаруй бизнест үзүүлсэн бидний дэмжлэг нь түншлэлд суурилсан амжилтын баталгаа юм.



















